Дэлхий хүртэл таниар минь бахархдаг
Outlaw
Дэлхий хүртэл таниар минь бахархдаг 歌詞
Ээжээ таньдаа хүү нь хайртай
Энэ дэлхий хүртэл таниар минь бахархдаг
Аз жаргал хаана байна, та минь тэнд байх болно оо
Амлах байна хүү нь амлаж байна, ээжээ
Миний шүтээн таныхаа тухай хүү чинь дуулаад
Миний аз жаргалтай мөч бүхэн нүдэнд буулаа
Томоогүй гэнэн балчир нас минь одоо ч харагдаад байна
Толгойг минь илэн ээж минь өвөр дээрээ аргадаад байна
Дандаа л таныхаа энгэрт эрхэлж байхыг бодсон би
Дандаа л ээжийнхээ өвөрт тоглох юм шиг санасан би
Миний ээжий таныхаа ачийг хариулна гэдгээ амлая
Мянган цэцэгсийн баглаа таньдаа бариад очьё
Цагаахан сүүнээс тань өөр амттан гэж үгүй ээжээ
Цагт буурал хорвоод та хүүгээ 10н сар тээждээ
Ээж минь харин наддаа алтанхан сургаалиа хайрлана
Өөрийн бяцхан ухаанаараа хүү нь таныгаа хайрлана
Муу хүүгээ алдаж эндэхэд мууг нь үзэхгүй гэсэндээ л та
Инээдээрээ намайг хуурч эндэснийг минь өмгөөлж хамгаалж
Бусдын нүдэнд сайхан харагдуулах гэж будилж зүдэрч явж дээ
Буурал хорвоод ганц амьдрахдаа таныгаа л хүү чинь жаргаахсан
Ээжээ таньдаа хүү нь хайртай
Энэ дэлхий хүртэл таниар минь бахархдаг
Аз жаргал хаана байна, та минь тэнд байх болно оо
Амлах байна хүү нь амлаж байна, ээжээ
Ээжийгээ л гэсэн энэ сэтгэлээ илчилж хэлж чадаагүй л хүндээ
Элдэв янзын хэрэггүй юманд ээжийгээ умартан тэмүүлсэндээ
Үнэндээ тэгэхэд энэ бүгдийг үүрдийн юм шиг андуурч байжээ
Эндүүрч бусдыг хайрласан хайраа ээжээсээ би чинь харамлаж явжээ
Алхам тутамд сургаалиа та минь урсгаад байдаггүй ч
Амьдралын минь энэ жолоог та алдуулаагүй зөв атгуулсан
Эмэгтэй бурхан миний буянтан
Ээжээ таньдаа хүү нь хайртай
Бишрэн шүтлээ хүү нь шүлэглэлээ
Таныгаа дуундаа мөнхрүүллээ
Дандаа л толгойг минь илж байгаагүй ч даанч томоогүй өссөн хүү нь
Далай шиг их ачийг тань жаргал болгон ээждээ барина
Байнга таньдаа эрхэлмээр байвч балчир нас үүрд байсангүй
Бага гэлтгүй загнуулж байсан минь хэзээ ч хүүд нь илүүдээгүй
Цагаанаас цагаахан гэвэл ээжийн минь сэтгэл билээ
Уяханаас уяхан гэвэл ээжийн бүүвэйн дуу билээ
Бие минь өсөвч би мэднээ ээждээ бяцхан хүү хэвээрээ
Биеэ ч үл хайрлан ганцхан хүүгээ гэдэг нь та билээ
Ээжээ таньдаа хүү нь хайртай
Энэ дэлхий хүртэл таниар минь бахархдаг
Аз жаргал хаана байна, та минь тэнд байх болно оо
Амлах байна хүү нь амлаж байна, ээжээ
Хорвоо дэлхий дээр ганцхан наран болж
Хонгор хүү нь ээжээ таньдаа заяасан
Хосгүй их хайраараа намайгаа өлгийдөнхөн өсгөсөн
Гэвч дандаа таныгаа үргэлж таныгаа
Баярлуулахын оронд гомдоох юмдаа
Гэрэлгүй энэ орчлонг гэрэлтүүлж хүүгээ та зоригжуулах юм
Ээжээ таньдаа хүү нь хайртай
Энэ дэлхий хүртэл таниар минь бахархдаг
Аз жаргал хаана байна, та минь тэнд байх болно оо
Амлах байна хүү нь амлаж байна, ээжээ
Ээжээ,Ээжээ таньдаа хүү нь хайртай
Энэ дэлхий хүртэл таниар минь бахархдаг
Аз жаргал хаана байна, та минь тэнд байх болно оо
Амлах байна хүү нь амлаж байна, ээжээ
Ээжээ таньдаа хүү нь хайртай
Энэ дэлхий хүртэл таниар минь бахархдаг
Аз жаргал хаана байна, та минь тэнд байх болно оо
Амлах байна хүү нь амлаж байна, ээжээ