missed call
Ginjin
missed call 歌詞
Би чамруу залгасан ууг нь
Чи утсаа аваагүй
Надад юу ч тохиолдсон байж болох байсан ч чамд хамаагүй
Болсон гэж үү болсон гэж үү
Бид больсон гэж үү бид больсон гэж үү
Чинийхээ зүрхийг сийчэж би хаясан
Чиний минь зүрх олон оёдолтой
Би чиний сэтгэлийг сэндийчиж хаясан Чи минь яг л оюу толгой
Миний төлөө үргэлж үгэлдэг чи бол миний зурагдсан пянз
Миний төлөө чи галзуурдгийг гэрчлэнэ миний шүүгээн дэхь урагдсан цамц
би чиний нулимсанд согтож ханаагүй архичин
Мөрөндээр минь суусан чөтгөр л намайг тархидсан
Би найрласаан чинийхээ хайрандээр
Би хайрласаан өөрийнхөө нэрээ л
Одоо би гайхдаг чамтайгаа байхдаа л дэндүү ихээр жаргалтай байсан
Чамгүй өдрүүдэд үргэлж би зөвхөн бусад хүмүүсийг л жаргалтай байлгасан
Жаргал даахгүйн зовлон надад хэцүү байна
Миний утсыг авахгүй гэж чи шийдсэн байх
Би чамруу залгасан ууг нь
Чи утсаа аваагүй
Надад юу ч тохиолдсон байж болох байсан ч чамд хамаагүй
Болсон гэж үү болсон гэж үү
Бид больсон гэж үү бид больсон гэж үү
Би чамруу залгасан ууг нь
Чи утсаа аваагүй
Надад юу ч тохиолдсон байж болох байсан ч чамд хамаагүй
Болсон гэж үү болсон гэж үү
Бид больсон гэж үү бид больсон гэж үү
Магадгүй одоо өөр хэн нэгэн татсан байх сэтгэлийг чинь аль хэдийн
Энэ удаад надтай биш тэр чинь тэмдэглэх биз Валентин
Буруу үйлдэл болгон дээр чинь тэр чамайг над шиг загнахгүй
Үг үйлдлээ цэгнэх биз над шиг тэнэг байхгүйн тулд
Би чам руу намайг уучлаач гэх гэж ууг нь залгаагүй
Чиний хоолойг л сонсохыг хүссэн хэрүүл хийгээд ч хамаагүй
Би ер нь яах гэж ярьснаа ч өөрөө ч мэдэхгүй
Би ер нь чамаас бусадтай нь харьцахдаа аягүй эелдэг хүн
Би ер нь чамд л эрхэлсэндээ тэгдэг байсныг чи мэдэх үү
Чамгүйгээр энэ их эд баялаг надад ямар ч хэрэггүй
Чиний үгүйд миний бие бүрэн бүтэн биш би зэрэмдэг хүн
Чиний үгүйд чиний үгүйд цагийн зүү огтхон ч эргэдэггүй
Би чам руу залгасан ууг нь
Чи утсаа аваагүй
Надад юу ч тохиолдсон байж болох байсан ч чамд хамаагүй
Болсон гэж үү болсон гэж үү
Бид больсон гэж үү бид больсон гэж үү
Би чам руу залгасан ууг нь
Чи утсаа аваагүй
Надад юу ч тохиолдсон байж болох байсан ч чамд хамаагүй
Болсон гэж үү болсон гэж үү
Бид больсон гэж үү бид больсон гэж үү