Ene Much
Ginjin
Ene Much 歌词
Чиний ялдам уруулыг baby
Чийглэх зүйл надад бий
Аанхаа, baby maybe надад юу ч байсан хамаагүй ээ
Тэгвэл энчээ хамт жаал ууя
Үүр цайтал хамтдаа сууя
Аанхаа, baby maybe чамтай учирна гэж санаагүй ээ
Анх чамайг ZU-д харсан
Чам дээр очих зориг дутсан
Тэгээд мэдээж 100 татсан
Чи булан тойрон явсан
Тэр мөчөөс хойш өдөр болгон миний бодолд зөвхөн чи чи
Чамайг өөрийн болгон чадахгүй бол миний бооцоо GG
Учир нь энд байгаа хамгийн үзэсгэлэнтэй охинтой
Хамт нэг үдшийг өнгөрөөнө гэсэн найзуудтайгаа мөрийтэй
Аан гэхдээ тэдний мөнгөөр яаж хоёулаа наргих уу
Архи ууя
Учир нь чи энэ шөнө лав гэртээ ганцаараа харихгүй
Харихгүй
Чиний үзэсгэлэн гоог үгээр хэлж үзгээр бичихийн ямар ч аргагүй
Аргагүй
Гэхдээ тоогоор илэрхийлж болно 10-с 10 шүү
10 шүү
Миний нүдэнд шууд л туссан чиний ягаахан уруул
Янагхан яриа
Цагаахан царай
Дуудмаар санагдсан хайраа
Өө миний хайраа
Чиний ялдам уруулыг baby
Чийглэх зүйл надад бий
Аанхаа baby maybe юу ч байсан хамаагүй ээ
Тэгвэл энчээ хамт жаал ууя
Үүр цайтал хамтдаа сууя
Аанхаа baby maybe чамтай учирна гэж санаагүй ээ
Ooh, чи надад таалагдаж байна хонгор минь
Байгаа байдал өмсөж зүүсэн бүхэн чинь нээрээ гоё юм байна
Яахав намайг уух юмаар дайлж болох юм тэ
Юу авахыг чинь харъя, хараад шоолох вий дээ
Аа гэхдээ тийм зүйл болохгүй гэдэгт би итгэлтэй
Учир нь чиний тухай элдэв цуу яриаг би мэднэ ээ
Над дээр халамцуухан залуус яриа өднө байнга
Тэдэнд үргэлж хэлнэ.
Аанхаа тийн, тэгсэн үү, за bye
Би цаанаасаа яг л чам шиг залуу хайсан юм шиг
Энэ шөнийн утга учир бүхэлдээ чи ч юм шиг
Бид хоёр хэн хэндээ таалагдаж байна
Өшөө илүүг хүсэж байна хүмүүс хараад зүхэж байна
Надад хамаагүй Эндээс аваад гараач нэг тийшээ
Намайг уучлаарай Би уг нь ийм хүн биш ээ
Надад хамаагүй Эндээс аваад гараач нэг тийшээ
Маргаашийн нар луу байсан ч хамаагүй Би ниснэ ээ
Чиний ялдам уруулыг baby
Чийглэх зүйл надад бий
Аанхаа, baby maybe надад юу ч байсан хамаагүй ээ
Тэгвэл энчээ хамт жаал ууя
Үүр цайтал хамтдаа сууя
Аанхаа, baby maybe чамтай учирна гэж санаагүй ээ
Энэ мөчийг ямар удаан хүлээсэн гэж чи минь бодож байна
Энэ мөчийг ямар ч байсан алдаж болохгүй гэж би бодож байна
Энэ мөчийг ямар удаан хүлээсэн гэж чи минь бодож байна